Нар (тэмдэг: ☉; Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.86%-г эзлэнэ. Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд.
Нар нь Тэнгэрийн заадас галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.
Буд бол Нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт орох гараг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргах хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.
Сугар гараг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаргийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаргийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо.
Сугар гараг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч Маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаргийг Нарны аймгийн хамгийн халуун гараг болгоно.
Дэлхий нь нарны аймгийн ганц амьдралт гариг (ертөнц) бөгөөд нарны аймгийн 3 дахь гараг. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай гариг юм. Нарны аймгийн эхний 4 гариг хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ.
Дэлхийн масс ойролцоогоор 5.98 ×1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм
Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Сарны хэлбэр нь хараахан бөмбөрцөг биш бөгөөд туйлын радиус нь экваторынхаас 500 метрээр богино байдаг байна.Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр байдаг. Титан, циркони болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг.
Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гараг бөгөөд хэмжээгээрээ хоёр дахь жижигхэн гараг юм. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой. Уг гаргийн туйлууд дээр нь мөс (ихэнх нь хуурай мөс) байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд уг гараг дээр эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг. 2015 онд уг гаргийн гадарга дээр зөвхөн дулааны улиралд урсдаг урсгал ус буйг тогтоосон.
Ангараг нь Дэлхийтэй адил хатуу хөрсөөр хучигдсан гараг бөгөөд татах хүч нь Дэлхийн 40%. Хэдий Дэлхийгээс жижиг боловч далай байхгүй тул Дэлхийн хуурай газрын хэмжээтэй ижил хэмжээний хуурай газартай.
Түүнийг аварга том хийн гараг гэж нэрлэдэг ба учир нь уг гараг хийнээс тогтдог бөгөөд нарны аймгийн хамгийн том гараг юм. Түүний масс нь маш их ба нарны аймгийн бусад долоон гарагийн массын нийлбэрээс ч их байдаг. Шөнө нь цельсийн 1250 хэм (277°C) халуун байх ба өдөр нь цельсийн 1700 (927 °C ) хэм халуун байна.
Бархасбадь гараг нь гадаад давхраадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Энэхүү үүлэн бүслүүр нь голчлон аммиакаас /NH3/ тогтсон байдаг. Бархасадь эзлэхүүнээрээ дэлхийгээс 1300 дахин, массаараа 318 дахин их.
Санчир гараг нь устөрөгч болон бага хэмжээний гели зэргээс тогтоно.[10] Бүтэц нь чулуулаг, мөснөөс тогтох цөм, металл устөрөгчөөс тогтох манти ба хийн гадаад давхраа юм. Санчир нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагаригийн системтэй. Одоогоор уг гаргийг тойрон эргэлдэх 82 дагуулаас гадна зуу гарам дагууланцрууд цагариг дотор оршино.
Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай тул одон орон судлаачид заримдаа "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг. Маш нарийн, давхраануудтай үүлэн бүтэцтэй бөгөөд хамгийн доор нь ус, хамгийн дээд давхрааг метан эзлэдэг хэмээн үзэж байна. Тэнгэрийн вангийн цөм хэсгийг мөс, чулуулагаас тогдог гэж үздэг.Цагирагны систем, соронзон мандал, маш олон дагуултайгаар бусад хийн гаригуудтай ижил. Эргэх тэнхлэг нь нарыг тойрох хавтанд бараг хүрдэгээрээ бусад гаригаас ялгаатай.
Далайн ван нь хажуу дахь нягт арай багатай тэнгэрийн ван гаригаас илүү, дэлхийгээс 17 дахин их масстай. Тус гариг нь нарыг ойролцоогоор 30.1 о.о.н. зайнд тойрно. Цөм нь мөс, чулуулгаас тогтдог. Гаригийн хөх өнгө нь хамгийн гаднах хэсэгт нь байх маш хэмжээний метанаас шалгаална. Цөм дахь температур нь харин нарны гадаргатай харьцуулахуйц хэмжээнд ба бусад гаригуудын цөмийн температуртай ойролцоо буюу 7,273 K (7,000 °C) орчимд хүрдэг. Далайн ван нь маш бүдэг, эмтэрхий цагирагны системтэй.
Нарыг тойрон эргэлддэг 10 дахь том биет болно. 1930 онд нээгдсэнээсээ хойш 2006 оныг хүртэл Нарны аймгийн 9 дэх гараг гэж тооцогддог байсан бөгөөд одоо Кюрперын бүсийн хамгийн том гишүүн гэгддэг. Кюрперын бүсийн бусад биетүүдийн адилаар хад чулуу, уснаас бүрдэх бөгөөд Сарнаас эзлэхүүнээрээ 5 дахин, жингээрээ 5 дахин бага.